Нийслэл, дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Тохижилт-Төрийн үйлчилгээг сайжруулах жилийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Төсвийн тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоолын хүрээнд 2018 оны 02 сарын 15-ны өдөр Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлантай үр дүнгийн гэрээ байгууллав.
Засаг даргын харьяа хэлтэс, албадын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагааг нээж Засаг дарга Ж.Алдаржавхлан Сар шинийн мэндчилгээ дэвшүүлээд 2018 он тохижилт бүтээн байгуулалтын жил байх бөгөөд салбар бүр бүх нөхцөл бололцоогоо дайчлан хариуцлагатай, үр дүнтэй ажиллахыг хүсье хэмээлээ.
Тус арга хэмжээнд Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд болон Засаг даргын харьяа хэлтэс, албадын дарга оролцсон юм.