“Мөнгөн Улаанбаатар 2018” өвлийн спортын наадмын цасны баярт хамт олноороо оролцлоо.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, нийслэлийн иргэдэд амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт өнгөрүүлэх боломж олгох зорилгоор жил бүр “Цасны баяр” зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд /2018.02.24/ өдөр 10 дахь жилдээ Хандгайтын Янзага зусланд болж өнгөрлөө.28056801_1820457464665398_582757189909109192_nНээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагууд оролцож, “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын галт бамбарыг асаалаа.

28058813_1820457547998723_5304111171047425918_nТус үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулах зорилгоор дүүрэг бүр спортын үйл ажиллагаа зохион байгуулж оролцсон.