Хан-Уул эрүүл мэндийн төвийн Сувилахуйн албаны дэргэдэх “Номын сан” анх удаа нээгдлээ.

Эрүүл мэндийн төв 2017 оны 05 сарын 12-ны өдөр “Сувилахуйн ур чадварын кабинет” ыг нээн үйл ажиллагаа тогтмол явуулж байна. 2018 оны 02 сарын 27-ны өдөр Хан-Уул эрүүл мэндийн төвийн Сувилахуйн албаны дэргэдэх "Номын сан" анх удаа нээгдлээ.

IMG_5500

Энэхүү үйл ажиллагаа нь ЭМС-ийн 2018 оны 01 сарын 22-ны өдрийн “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр 2018-2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлах тухай А/15 тоот тушаалын эхний биелэлтийг хангаж буй явдал юм.

IMG_5478

Номын санг бий болгох ажлын суурийг 2017 оны 11 сард эхлүүлэн ажиллаж өнөөдрийн байдлаар 7 төрлийн (төрөлжсөн сувилахуй, халдварт бус өвчлөл, нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчин, судалгааны арга зүй, лаборатори, рентген техник, эх барихуй ) 510 ширхэг 2 сая 850 мянган төгрөгийн өртөг бүхий номоор эх үүсвэрээ тавилаа. Номын санг бүрдүүлэх номонд тодорхой шалгуур тавигдсан.

IMG_5529

Сувилахуйн албанаас зохиогдох дотоодын сургалтын агуулгад нийцэхүйц ном, хэвлэл болон баримт бичиг, судалгааны эмхтгэлийг цуглуулан, эмхлэн төрөлжүүллээ. Номыг кодлох, ном олгох бүртгэл хуудас, номын жагсаалтыг бүртгэлжүүлж бэлэн болголоо. Номын сангийн ажиллах журмыг МУ-д мөрдөгддөг стандартыг мөрдлөгөө болгон ажиллана.

IMG_5481

Номын сангаас номыг 3-5 хоногийн хугацаатай гэрээр олгох журмаар ажиллана. Номын санг бүрдүүлэхэд сувилагч эмнэлгийн мэргэжилтнүүдийн хандив, бусад эх үүсгэврээс бий болгосон бөгөөд цаашид бусад мэргэжилтнүүдээс номын өглөг авахдаа таатай байх болно.

НОМЫН ЦАГААН БУЯН ТА БИДНИЙГ ИВЭЭХ БОЛТУГАЙ