Хан-Уул дүүрэгт пнемококкын эсрэг 13 цэнт /уушгины хатгалгааны эсрэг/ вакцин хийгдэж эхэллээ…

ДЭМБ-ын мэдээлснээр жил бүр  хөгжиж буй орнуудад уушгины хатгааны шалтгаант нас баралт нь 5 хүртэлх насны хүүхдийн дунд өндөр байдаг бол өндөр хөгжилтэй орнуудад өндөр настай хүмүүсийн нас баралтын шалтгаануудын нэг болдог.   Пневмококкийн нян нь гадна бүрхүүлийн бүрдлээсээ хамаараад 93 дэд хэв шинжид хуваагддаг бөгөөд эдгээрийн цөөн хэдэн хэв шинж нь хүнд  хэлбэрийн халдвар үүсгэдэг.

Пневмококкийн эсрэг вакцины найрлагад орсон 13 дэд хэв шинж нь бага насны хүүхдүүдийн дунд зонхилон тохиолддог пневмококкийн шалтгаант уушгины хатгаа өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Бага насны   хүүхдүүдийг пневмококкийн эсрэг  ПЭВ-13 вакцинд хамруулснаар уушгины хатгалгаа өвчин тусахаас 40 хүртэл хувиар бууруулах боломж байгаа нь судалгаагаар нотлогдоод байна. Тухайлбал, пневмококкийн эсрэг ПЭВ-13 вакцинд хамрагдаагүй нэг хүүхэд ханиад хүрээд хатгалгаа аваад эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд 1,9 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч байхад, вакцин хийлгүүлсэн хүүхдийн өвчлөл хөнгөн байж, гарах зардал нь ердөө 38 мянган төгрөг болж байна.

Иймд Засгийн газар, ЭМЯ-наас Пневмококкийн эсрэг ПЭВ-13 вакциныг үе шаттайгаар нэвтрүүлэх шийдвэр  гарч бэлтгэл ажил бүрэн хангагдаж 2018 оны 03 сарын 01-ны өдрөөс эхлэн пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  манай дүүргийн 2, 4, 9 сартай хүүхдүүд товлолын дархлаажуулалтад хамрагдахаар боллоо.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын A26 тушаал