Нийслэлийн Эрүүл Мэндийн газраас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд дүүргийн 15 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нарт 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд ЭМТ-ийн дарга Э.Бодьцэцэг, ЭЭО дарга Т.Гэрэлсүрэн, НЭМО дарга Б.Лувсанням, Чанарын албаны дарга Э.Оюумаа, Чанарын менежер, Өрхийн менежер нар оролцсон. Зөвлөгөөнөөр “Анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ”, “2018 он-Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих жил”, “Өрхийн эрүүл мэндийн төвийн 2017 оны гүйцэтгэлийн гэрээний зарим үзүүлэлт”, “Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний талаарх 2017 оны сэтгэл ханамжийн судалгааны тайлан” зэрэг сэдвээр илтгэл тавьж зөвлөлдлөө.