“Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Эрүүл Мэндийн газраас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хан-Уул эрүүл мэндийн төвдийн даргын 2018 оны А/13 дугаар тушаал батлагдсан. Тус тушаалаар “Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг болон үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.
Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд 2017 оны гурвалсан гэрээгээр А /Бүрэн хангалттай/ үнэлгээ авч эхний 3 байранд шалгарсан 3 ӨЭМТ /Уясах, Мэндсаруул-өрх, Энхбуянт манал /-үүд бусад ӨЭМТ-үүддээ үзүүлэх сургуулийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Үзүүлэх сургуулийг ЭЭО дарга Т.Гэрэлсүрэн, НЭМО дарга Б.Лувсанням нар нээсэн. Үзүүлэх сургуульд ӨЭМТ-тэй холбоотой ажилладаг өрхийн менежер, ерөнхий зохицуулагч, тархвар судлагч эмч нар, сувилахуйн албаны дарга оролцсон.