Жирэмсний хяналтад анх орохын тулд өрхийн эрүүл мэндийн төвөөс Жирэмсний хяналтын хөтөч картыг нээж олгодог. Дараагийн шатлалд илгээдэг ба нарийн мэргэжлийн эмч товлолын болон товлолт бус 6, 10 үзлэг хийнэ. Эрүүл мэндийн сайдын А/318 тоот тушаалын дагуу оношилгоо шинжилгээ хийгдэж хөтөч картад бүртгэх мөн программын бүртгэлийг цуг хөтлөн явуулдаг байна.
№ | Үйлчилгээний дараалал |
---|---|
1 | Харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандан, эх хүүхдийн хяналтын дэвтрээ нээлгэнэ. |
2 | 3 сар буюу 10 долоо хоногоос өмнө нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд орох ёстой байдаг. |
3 | Хяналтанд орохын өмнө жирэмсний дотор, шүд, хавдарын нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авсан байна. |
4 | Хяналтын эмчид дараагийн үзлэг 5 сартай буюу 20 долоо хоногтой үзүүлнэ. |
5 | Хяналтын эмчид дараагийн үзлэг 6 сартай буюу 24 долоо хоногтой үзүүлнэ. |
6 | Хяналтын эмчид дараагийн үзлэг 7 сартай буюу 28 долоо хоногтой үзүүлнэ. |
7 | Хяналтын эмчид дараагийн үзлэг 8 сартай буюу 32 долоо хоногтой үзүүлнэ. |
8 | Хяналтын эмчид дараагийн үзлэг 9 сартай буюу 36 долоо хоногтой үзүүлнэ. |
9 | Хяналтын эмчид дараагийн үзлэг 10 сартай буюу 38-40 долоо хоногтой үзүүлнэ. |
10 | Дээрх товлолын долоо хоногуудад хяналтын эмчид үзүүлж тогтмол зөвлөгөө авах ба зөвлөгөөний хүрээнд хөтөч сувилагчийн зааврын дагуу оношилгоо шинжилгээнд тогтмол хамрагдана. |