Ерөнхийлөгчийн тамгын газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас шүд, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Медимпекс ХХК-ны инженерүүд оролцсон үзлэгийн баг: Хан-Уул дүүргийн Тэрмэстий өрхийн эрүүл мэндийн төв болон Жан-оточ шүдний эмнэлэг 15-р сургууль дээр 6 настай хүүхдийн шүдний үзлэг, зүрхний цахилгаан бичлэг хийх тухай мэргэжил арга зүйгээр ханган зөвлөгөөг өгч цаашид нийслэлийн хэмжээнд тус Цааш…
6 НАСТАЙ ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ…
6 НАСТАЙ ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА…
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай ”322 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Эрүүл шүд арга хэмжээний нийслэлийн төлөвлөгөө батлах тухай” А353 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн 6 настай сурагчдад нүд, шүд, зүрхний эмгэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдөр Цааш…
ҮЙЛДВЭРЧНИЙ ХОРООНЫ ТЭРГҮҮЛЭГЧ НАРТАЙ УУЛЗЛАА…
Хан-Уул эрүүл мэндийн төвийн санхүүгийн хямралаас үүдэлтэй захиргаа, ажилчдын хооронд үүссэн асуудлуудаар үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзлаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас авах үлдэгдлээр ажилчдын эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг бүрэн төлөх, үйлдвэрчний эвлэлийн төлбөрийг бүрэн барагдуулахаар шийдвэрлэлээ.
БНХАУ-ЫН BIOPERFECTUS КОМПАНИЙ МЕНЕЖЕРҮҮД ЗОЧИЛЛОО…
Бүгд Найрамдах Хятад Ард Улсдаа халдварт өвчин, эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг оношлох чиглэлээр мэргэшсэн молекул биологийн оношилгооны салбарын тэргүүн эгнээнд зогсож буй BioPerfectus компани бүтээгдэхүүн хариуцсан менежер Sigrid, борлуулалт хариуцсан менежер Vivian нар эрүүл мэндийн төвд зочилж биохими лаборатори, бактерлоги лаборатори, молекул биологийн лабораторийн нөхцөл байдалтай танилцлаа.