#АРХИНААС_ТАТГАЛЗЪЯ #ТАМХИНААС_ТАТГАЛЗЪЯ
Author: khanuul
“НОГООН ХОТ-ИРГЭНИЙ ОРОЛЦОО” МОД ТАРИХ АЯНЫ ХҮРЭЭНД…
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон хот-Иргэний оролцоо” мод тарих аяны хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айцын аманд хэрэгжүүлж буй ойжуулалтын талбайд тус төвийн удирдлагууд болон эмч, сувилагч, ажилчид нийт 41 хүний бүрэлдэхүүнтэй 15 ширхэг улиас мод тарьж, өмнө тарьсан мод, бут, сөөгний усалгаа, Цааш…
ДУУДЛАГА АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛСЭЭР…
Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 385 жилийн ой, Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах “ДУУДЛАГА” арга хэмжээ 2024 оны 4-р сарын 27, 5-р сарын 11 өдрүүдэд 2 үе шаттайгаар явагдлаа. Тэмцээний зорилго: Өрхийн эрүүл мэндийн төв, анхан шатны тусламж үйлчилгээний яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, ур Цааш…
МЭС ЗАСЛЫН ХАГАЛГААНЫ ТАСАГ НЭЭХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫГ ЗӨВЛӨЛДӨВ.
Хан-уул эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Х.Хусьяан эмчтэй уулзалт хийж эрүүл мэндийн төвд мэс заслын хагалгааны хэсэг байгуулах, эмч нарыг ажлын байран дээр сургах чиглэлээр хамтарч ажиллах санал зөвлөлдөв. Х.Хусьяан эмч нь Хан-Уул дүүргийн иргэдийн мэдрэлийн мэс заслыг зөвлөж хариуцаж ажилладаг манай эрүүл мэндийн төвийн зөвлөх эмч юм.
ОЙ ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАДЛАГА СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДАВ…
Хан-Уул дүүргийн ЗДТГ, ОБКомиссоос зохион байгуулсан “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх дадлага сургалтад Эрүүл мэндийн төв нь 8 эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй хамрагдаж, 2 төрлийн кейс дээр эмнэлгийн тусламж үзүүлж ажиллалаа. Мөн хээрийн түймэр унтраах 2 удаагийн дадлага сургалтад болон тэмцээнд амжилттай оролцлоо.