ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА…

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Т.Дэлгэрмаа Алтангадас одон, Шүдний эмч Г.Төрбат, Лаборант Х.Саранчимэг нар Хөдөлмөрийн хүндэт медаль, Лаборант С.Сайханбаяр Хан-Уул дүүргийн хүндэт иргэн цол тэмдгээр тус тус шагнагдлаа. Шагналын эзэддээ хамт олны зүгээс халуун баяр хүргэе.

ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТ НЭВТРҮҮЛНЭ…

Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаандаа олон улсын ISO 9001:2015 стандарт нэвтрүүлснээр иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг үйл ажиллагааг иргэддээ үзүүлэх юм.

АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР, ЗӨВЛӨХ ЗЭРГИЙН ЭМЧТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА…

Анагаах Ухааны доктор, Дэд профессор, Зөвлөх зэргийн эмч, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш Б.Жаргалсайхан эмч эрүүл мэндийн төвд зөвлөх эмчээр дэмжиж, хамтарч ажиллахаар боллоо.

ЦЭРЭГ ТАТЛАГА ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 34 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ДЭЭР ЭХЭЛЛЭЭ…

Нийслэлийн хэмжээнд 2024 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага 05 дугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын товчоо дүүргийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр байрлан ажиллаж байна. Зарлан дуудах мэдэгдэл хүлээн авсан Хан-Уул дүүргийн цэргийн насны залуучууд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албандаа идэвхтэй хамрагдана Цааш…