Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаагийн урилгаар Бүгд найрамдах Солонгос Улсын Korea Tourism Organization Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч ноён Ким Илжүн зочиллоо. Ноён Ким Илжүн эрүүл мэндийн төвтэй танилцаж, бүс нутгийн эрүүл мэндийн хөгжлийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, гадаад хамтын ажиллагааны хүрээнд санал бодлоо илэрхийллээ. Мөн өндөр хөгжилтэй эрүүл мэндийн байгууллагуудад туршлага судлах аялал, Цааш…
Author: khanuul
АХМАДЫН ҮЗЛЭГ ХИЙГДЭЖ БАЙНА…
Хан-Уул дүүргийн 25 хорооны ахмадуудад урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөнтэй хамтарч Хан-Уул эрүүл мэндийн төв “ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ ЭКО ДҮҮРЭГ” уриан дор амжилттай зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар оролцож Үений мэс засал, Хоол боловсруулах эмгэг судлал, Дотоод шүүрэл, Дуран гэх мэт 15 кабинетаар дамжуулж Цааш…
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРЧ, АЖИЛЧДАА ДЭМЖИЖ АЖИЛЛАНА…
Өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн хамт олон нийт ажилчдын хурлаа 92 хувийн ирцтэйгээр амжилттай зохион байгуулж энэ сарыг хөдөлмөр хамгаалалд онцгой анхаарах сар болгон ажиллахаар шийдвэрлэв. Энэхүү хурлаар засгийн газрын 128 тогтоолоор цалин нэмэгдэж буй болон ажилчдын нийгмийн хамгаалал, дотоод журам, хамтын гэрээндээ тусгах асуудлуудаа нээлттэй хэлэлцэж тодорхой томоохон зүйл заалтууд дээрээ ажилчдын санал Цааш…
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХОТОО УГААХ ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД НЭГДЛЭЭ…
Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг даргын А/125 дугаар захирамжийн дагуу “Хотоо угаая” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн 50 метр хүртэлх 1000м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэж, хашаа хайс, хогийн сав, сандал, хаяг хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээн ажиллаа. Нийт 62 эмч, сувилагч, ажилчид цэвэрлэгээнд оролцож 280 гаруй кг хог хаягдлыг цуглуулж хаясан байна.