УЛААНБААТАР МАРАФОНД ОРОЛЦОЖ БАЙНА…

Улаанбаатар марафон 2023 олон улсын гүйлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн төвөөс 20 тамирчин оролцож гүйхэд бэлэн боллоо. Марафон гүйлтийн спортын тамирчид, сонирхогч иргэд та бүхнийг Улаанбаатар марафон 2023 олон улсын гүйлтийн үйл ажиллагаандаа идэвхтэй оролцохыг урьж байна. Та бүхэн Улаанбаатар Нийслэл хотынхоо төв талбайд хүрэлцэн ирж нэг өдрийг спортоор амьсгалж, хөгжилтэй, соёлтой өнгөрүүлэхийг уриалж байна.

“УЛААНБААТАР МАРАФОН”-Ы ҮЕЭР ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЦЭГ АЖИЛЛУУЛАА…

“ Улаанбаатар марафон 2023” арга хэмжээнд Эрүүл мэндийн төв нь яаралтай тусламжийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын урд байрлах цэгт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг төв талбайд байрлах цэг дээр Яаралтай тусламжийн цэг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаа. Одоогийн байдлаар 5 хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд байна. Мөн манай хамт олон эрүүл мэндийн Цааш…

УЛААНБУРХАН ӨВЧНӨӨС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ…

Улаанбурхан улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг “УЛААН БУРХАН ӨВЧНӨӨС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” уриан дор 2023 оны 5 дугаар сарын 29-ээс 6 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулна. Дүүргийн хэмжээнд 40600 хүүхдийг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн байнгын 18 суурин, явуулын 16 цэгээр дамжуулж 180 эмч мэргэжилтнүүд дархлаажуулж байгаа бөгөөд одоогоор 4000 орчим хүүхдийг дархлаажуулаад байна. Улаанбурхан улаануудын эсрэг Цааш…

ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬД ОРОЛЦЛОО…

Эрүүл мэндийн төв болон Хан-Уул дүүргийн Өрхийн Эрүүл мэндийн төвийн 30 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны чиглэлээр уг Фестивальд оролцлоо. Тус арга хэмжээний хүрээнд иргэдэд биеийн жингийн индекс, биеийн найрлага, өөх, булчингийн хэмжээ, биологийн нас зэргийг тодорхойлж, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл хүргэж ажилласан юм.