Сүхбаатарын талбайд энэ сарын 26, 27 өдрүүдэд “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” өдөрлөгт Эрүүл мэндийн төв болон Хан-Уул дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамтарсан баг иргэдэд эрт илрүүлгийн мэдээлэл, зөвлөгөө, халдварт бус өвчний талаарх ойлголт, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин өвчний үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Өлөн үеийн сахар тодорхойлох түргэвчилсэн шинжилгээнд 104 иргэн хамрагдсан бөгөөд Цааш…
Author: khanuul
СУРАГЧДЫН СЭТГЭЛЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО…
Christina Noble Хүүхдийн сан, Хөгжлийн зуун ТББ, Хан-Уул эрүүл мэндийн төв хамтран Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сэтгэлзүйч, эмч нар болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, эмч нарт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сэтгэлзүй сэдэвт сургалтыг 2023 оны 4 сарын 5-6-ний өдрүүдэд зохион байгууллаа.
ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА…
Хан-Уул дүүргийн 2️⃣8️⃣ дугаар цэцэрлэгийн 1️⃣0️⃣ бүлгийн хүүхэд багачуудад амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийж, Фторт түрхлэгийг түрхэв. Шүд эрүүл бол бие эрүүл 🦷😃 Фторт түрхлэг бол шүдний витамин бөгөөд энэ нь шүдний пааланг фторжуулж, цоорлоос хамгаалж, бат бэх болгох ба шүдний хэт мэдрэгшил болон сийрэгжилтийг эмчлэхэд хамгийн үр дүнтэй болох нь судалгаагаар батлагдсан Цааш…
АСТ ТЭМЦЭЭН БОЛЛОО
Эрүүл мэндийн төвийн эмч нарын дунд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН зохион байгууллаа. Уг уралдаан нь болзошгүй гамшгийн эрсдэлийн үеийн бэлэн байдлыг хангаж ажиллах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд багаар ажиллах ур чадварыг сайжруулах, эмч нарыг чадавхжуулахад чиглэсэн. Тус арга хэмжээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн их эмч, анагаах ухааны магистр, Монголын Цааш…
ТООН ГАРЫН ҮСЭГ ОЛГОЛОО…
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Эрүүл мэндийн төвд ажиллаж тоон гарын үсэг олгож байна. Уг тоон гарын үсгийг цахим иргэний үнэмлэхний чип болон gsign app дээр олгож байгаа юм. Тоон гарын үсэг авахад хамрагдалт өндөр байж 2 дахь удаагийн бүртгэлээр 102 ажилтан авснаар 100% хамрагдлаа.