ЧАК ХАК НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО…

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн төвийн 10 эмч, мэргэжилтэн TV5 телевизийн ЧАК ХАК хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлэгт оролцлоо. Тус нэвтрүүлгийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр TV5 телевизээр хүлээн авч үзнэ үү.

ТИЙМ – БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА УРИАН ДОР ТЭМДЭГЛЭЖ БАЙНА…

“Тийм-Бид сүрьеэг устгаж чадна” уриан дор Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн диспансериас зохион байгууллаа. Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй иргэдэд сүрьеэгийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, сүрьеэгийн эмчийн үзлэгт хамруулан ажиллалаа. Хэрэв: 14 болон түүнээс дээш хоногоор ханиалгах Халуурах Турах Шөнө хөлрөх Хоолны дуршил буурах Цэр гарах /цустай/ Амьсгаадах Цээжээр өвдөх зэрэг шинж Цааш…

ЭМЧ Б.МЭНДБАЯР: УМАЙН ХҮЗҮҮ , ХӨХНИЙ ӨМӨНГИЙН ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ…

Хан-Уул эрүүл мэндийн төвийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Б.Мэндбаяр, Энхтитэм өрийн эрүүл мэндийн төв хамтран Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтан өдөрлөг зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор умайн хүзүүний болон хөхний хорт хавдрын эрт илрүүлэг шинжилгээ хийж, гарын авлага, Цааш…

СПОРТЫН ГУРВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛЛОО…

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан Илүүдэл жингүй-Эртэч Монгол аяны үйл ажиллагааг үргэлжлүүлэх, Халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болох зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, нийтийн биеийн тамир спортыг дэмжсэн тогтвортой үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 3 төрөлт тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээний багийн дүнгээр нэгдүгээр байр Поликлиник 1, хоёрдугаар байр Нийгмийн эрүүл мэндийн тасаг, гуравдугаар Цааш…

ЭМНЭЛЗҮЙ ЭМГЭГ СУДЛАЛЫН ОНОШ, ТҮҮНИЙ ХЭЛБЭРЖИЛТ СЭДВЭЭР СУРГАЛТ БОЛЛОО

Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эмгэг судлалын үндэсний төвөөс хамтран “Эмнэлзүй эмгэг судлалын онош, түүний хэлбэржилт сэдвээр кредиттэй сургалт зохион байгууллаа. Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 45 эмч, мэргэжилтэн хамрагдсан. Уг сургалт нь оношийн алдаа гаргахгүй, өвчтөнг зөв оношилж эмчилснээр эдгэрэл, хүндрэл нас баралтаас сэргийлэхэд чиглэсэн мэргэшүүлэх сургалт юм.