ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ…

Хан-Уул дүүргийн 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн өргөтгөл засварын ажлын хүрээнд 81 мкв талбай бүхий өргөтгөлийг орчин үеийн стандартад нийцүүлэн барьж, дотор заслын ажил хийгдэж байна.

КИОСК МАШИН ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛСЭН

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь “И-Клиник” ХХК-тай хамтарч, нийслэлийн хэмжээнд тус төслийг хэрэгжүүлж байна. Уг киоск машинаас ойрын 20 хоногийн хугацаанд эмнэлэгт үзүүлсэн эрүүл мэндийн хуудсыг цаг алдалгүй хэвлэх, үзлэгийн цаг захиалах, шинжилгээний хариу авах боломжтой болж байна. Эдгээр үйлчилгээг цахимжуулснаар иргэд цаг хэмнэхээс гадна авлига, хүнд суртлаас сэргийлэх олон давуу талтай. Мөн энэхүү Цааш…

МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН

Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвөөс зохион байгуулсан мэргэжил бүхэн сайхан уулзалт ярилцлага боллоо. Уг уулзалтад ерөнхий боловсролын 12-р ангийн хүүхдүүд оролцсон бөгөөд эмч, сувилагч мэргэжлийн бахархлын талаар хуваалцлаа. Ирээдүйн мэргэжлээ сонгох хүүхдүүддээ амжилт хүсье.

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙН ХЯНАЛТ, БҮРТГЭЛИЙН СИСТЕМ ХЭРЭГЖИЖ БАЙНА…

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Мэндбаяр: -Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хэрэгжүүлж буй жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналт, бүртгэлийн систем нь өрхийн эрүүл мэндийн төв болон эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хоорондын уялдаа холбоог сайжруулах давуу талтай. Тус системийг жирэмсэн эх болон эх барих эмч хэрэглэснээр жирэмсний хяналт сайжирч, хүртээмж нэмэгдэн, мэдээллийн нэгдсэн сан Цааш…