Ходоодны дурангийн кабинетийг 2022 оны 05 дугаар сараас нээн ажиллуулж 2653 иргэнд үйлчилснээс хавдрын сэжигтэй 17 тохиолдол илэрч, үүнээс 2 хорт хавдар онош батлагдсан байна.
Author: khanuul
СЭТГЭЦ НАРКОЛОГИЙН КАБИНЕТИЙГ ТОХИЖУУЛЛАА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэтгэц, наркологийн кабинетыг иж бүрэн компьютер, ширээ сандал, телевизээр хангаж тохижууллаа.
ЦЭРЭГ ТАТЛАГАД ФАКС СИСТЕМ АШИГЛАЛАА
2022 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлагын оношилгоо шинжилгээнд факс серверийг анх удаа ашиглаж, 200 гаруй цэргийн насны залуучуудыг цээжний рентген зургийг дижитал хэлбэрт хадгалсан.
ШИНЖИЛГЭЭ АВАХ АРГЫГ ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН БАЙДАЛ
Цэцэрлэгийн хүүхдүүдэд хялгасан хорхойн өндөг илрүүлэх шинжилгээг анх удаа GRAHAM-н арга буюу скоч наалдуулах аргаар сорьцыг цуглуулж, нян судлалын лабораторид зөөвөрлөн микроскопоор харж шинжилдэг. Энэхүү арга нь нойтон түрхэцийн аргаас өвөрмөц болон мэдрэг чанар сайн, үйлчлүүлэгчдэд сорьц авахад өвдөхгүй, эвгүйцэх мэдрэмж бага, сорьц тээвэрлэж хадгалахад тохиромжтой арга юм. Хүүхдийн хялгасан хорхойн өндөг микроскопын х40 өсгөлтөөр Цааш…