Тасгийн бага эмч нар, Поликлиникийн ахлах сувилагч, багийн ахлахуудын нэгдсэн хурал боллоо. Цаг үетэй холбоотой мэдээлэл болон магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.👩💻
Author: khanuul
АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЛЭЭ…
Эрүүл мэндийн төвийн тасаг нэгжүүд болон подвалийн хэсэгт гэрээт байгууллага Түвшинбилэг төгөлдөр ХХК- аар урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийлгэлээ.
ӨРХИЙН СУВИЛАГЧ НАРИЙГ ЧАДВАХУУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА…
✍️НЭМГ, ЭХЭМҮТ, НҮБ-ын хүүхдийн сантай хамтарч Анхан шатны өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч нарыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа. Хан-Уул дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн 18 сувилагч хамрагдсан бөгөөд лекц дадлага хосолсон үр дүнтэй сургалт боллоо. Энэ сургалтыг зохион байгуулсан Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн багш нарт талархал илэрхийлье.
ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САР…
Жил бүрийн “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, байрны урьдчилгаа төлбөр төлөхөд дэмжлэг үзүүлж ажиллах чиглэлийн дагуу Эрүүл мэндийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1а/3543 дугаар албан тоотын дагуу Хан-Уул эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ний Цааш…