Нийслэлийн хэмжээнд “Хаан-шонхор 2022” гамшгийн үзүүлэх сургуульд манай эрүүл мэндийн төв сонгогдож 17 хүний бүрэлдэхүүнтэй яаралтай тусламжийн баг амжилттай оролцож батламж авсан.
Author: khanuul
ЁС ЗҮЙН ХОРООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ…
2022 оны 11 дүгээр сард эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Ёс зүйн хорооноос зохион байгуулсан сургалтанд 157 эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд хамрагдсан 1 цагийн сургалт зохион байгуулагдлаа. Уг сургалтаар: Эрүүл мэндийн тухай хуулийн танилцуулга Зөрчлийн тухай хуулийн танилцуулга Кейс дээр суурилсан ярилцлага Эрүүл мэндийн сайдын 2014 оны 406 тушаалын танилцуулга, мэдээлэл Асуулт, хариулт гэсэн үе шаттайгаар зохион байгуулагдлаа.
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ КАБИНЕТ ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ…
14. 2022 оноос Уламжлалт анагаах ухааны кабинет өдрийн эмчилгээг шинээр нээн ажиллуулсан. Нийт 75 үйлчлүүлэгчдэд өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлж, эмчилгээнд тан, талх, үрэл эмнүүд, иллэг бариа, сам, соруул, зүү, хануур, төөнүүр, сэргээн засах эмчилгээг хавсруулан хийж байна.