Улсын Их Хурлын эрхэм гишүүн Д.Сарангэрэл Ковид-19 халдварын голомтонд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудад нэн хэрэгцээтэй байгаа нэг удаагийн амны хаалт 5000 ш, хамгаалалтын нүдний шил 8000 ш, хамгаалалтын малгай 14000 ширхэгийг тус тус хандивлалаа. Эрхэм гишүүнд гүн талархалаа илэрхийлж байна. Сайн үйлс бүхэн үргэлж дэлгэрч байх болтугай.
Author: khanuul
ДЭМЖЛЭГ ХЯНАЛТЫГ ТОГТМОЛ ХИЙЖ АЖИЛЛАЖ БАЙНА…
Хан-Уул эрүүл мэндийн төвөөс дархлаажуулалтын түр цэгүүдийн үйл ажиллагаанд тогтмол дэмжлэгт хяналт, тандалтыг хийж мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Дэмжлэг хяналт нь цэгүүдийн үйл ажиллагаа, вакцины хуурай хүйтэн хэлхээ, халдвар хамгааллын дүрэм журмыг хэрэгжүүлэх үндсэн дээр урсгал зохион байгуулалтын оновчтой шийдлүүдийг хийхэд оршдог.
“КОВИД-19” ХАЛДВАРЫН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫН БҮРЭН ТУНД ХАМРАГДСАН ИРГЭДЭД ӨГӨХ МЭДЭЭЛЭЛ…
🔰 Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хүмүүс “Вакцины гэрчилгээ”-гээ https://vis.health.gov.mn/ сайт болон https://e-mongolia.mn/ сайтад нэвтрэн орж авна. 🔰 Хэрэв таны мэдээлэл ямар нэгэн алдаатай шивэгдсэн болон вакцинд хамрагдсан мэдээлэл нь ороогүй тохиолдолд харъяа дүүргийн тандалтын албанд холбогдож мэдээллээ засуулах боломжтой юм. 🔰 ДҮҮРГҮҮДИЙН ТАНДАЛТЫН АЛБАНЫ ЛАВЛАХ УТАС: 👉 Баянгол дүүрэг- 70120318 👉 Баянзүрх дүүрэг- 70150056 👉 Цааш…
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД
Хан-Уул дүүргийн хэмжээнд 19 байнгын цэг ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 34 сургуулиас бусад цэгүүдэд ачаалал бага байгаа тул иргэд та бүхэн өөрт ойр байрлах цэгт очиж вакцинжуулалтандаа идэвхтэй хамрагдахыг хүсье. 1. 52-р сургууль 2. 52-р сургууль 2-р байр 3. 15-р сургууль 4. 34-р сургууль 5. 60-р сургууль /астразеника 2-р тун/ 6. 209-р цэцэрлэг 7. Цааш…