Ардын эмч, доктор, дэд профессор Н.Оюундэлгэр эмч зөвлөх эмчээр ажиллана.
Мэдээ мэдээлэл
АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР, ЗӨВЛӨХ ЗЭРГИЙН ЭМЧТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА…
Анагаах Ухааны доктор, Дэд профессор, Зөвлөх зэргийн эмч, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш Б.Жаргалсайхан эмч эрүүл мэндийн төвд зөвлөх эмчээр дэмжиж, хамтарч ажиллахаар боллоо.
ЦЭРЭГ ТАТЛАГЫН ЭМЧ НАР…
Цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудлыг илрүүлж, оношилж, эмчилж шийдэх нь цэрэг татлагад эерэг нөлөөтэй байдаг ба мөн цэрэг эрсийн хамрагдах хүрээ тоонд ч өндөр ач холбогдолтой юм. Тиймээс жил бүрийн хугацаат цэрэг татлагын үйл ажиллагаанд оролцож буй эмчийн мэдлэг чадвар, баг бүрэлдэхүүнд эрүүл мэндийн төв онцгой анхаарч ирсэн. Энэ удаагийн цэрэг татлагын товчоонд оролцож Цааш…
ЦЭРЭГ ТАТЛАГА ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 34 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ДЭЭР ЭХЭЛЛЭЭ…
Нийслэлийн хэмжээнд 2024 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага 05 дугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын товчоо дүүргийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр байрлан ажиллаж байна. Зарлан дуудах мэдэгдэл хүлээн авсан Хан-Уул дүүргийн цэргийн насны залуучууд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албандаа идэвхтэй хамрагдана Цааш…
АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛЭХ ШААРДЛАГА БАЙГААГ ОНЦОЛЛОО…
Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хан-Уул нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв хамтран 0-5 насны хүүхдийн эндэгдлийн хурлыг хийлээ. Хурлаар хүүхдийн эндэгдэл гарах болсон шалтгаан, үр дагаврыг хэлэлцэж, цаашид хийх сайжруулах ажлуудаа тодорхойлон санал солилцов. Уг хурлаар шатанд ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.