ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА…

Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаагийн урилгаар Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл, захирлууд зочиллоо. Банкны талаас эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн санхүүгийн асуудалд зөвлөх үйлчилгээ өгөх болон даатгал, ипотек, цалингийн зээлийн хүсэлт зэрэг асуудлуудаар дэмжиж түргэн шуурхай хөнгөлөлт дэмжлэгтэйгээр хамтарч ажиллахаар зөвшилцлөө.

ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ…

Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаад Сувилахуйн албаны дарга Б.Халиунгэрэл Олон Улсын Сувилагчийн өдрийг угтан хийх ажлын төлөвлөгөөний явцыг танилцуулж, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/189 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах талаар мэдээлэл өгч ярилцлаа. Мөн Эх баригчдын өдрийг угтан “Эх баригч хүмүүнлэгийн элч” уриан дор явагдах улсын зөвлөгөөнд оролцогчдыг сонголоо.

2023 ОНЫ ШИЛДЭГ ӨМГӨӨЛӨГЧТЭЙ ЦЭЦ МЭРГЭН ХУУЛИЙН ФИРМТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА…

Хан-Уул Эрүүл төвийн эмч эмнэлгийн мэргэжилтний хөдөлмөрийн эрх зүй, гэрээ хэлцэл, шүүхийн маргаан, хуулийн байгууллагатай холбогдох асуудлаар хууль зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСТ ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА…

Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа, тархвар судлаач Ө.Ариунжаргал, тархвар судлаач А.Түвшинтогтох нар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, гэмтэл түлэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх анхан шатны арга хэмжээ, хачигт энцефалит өвчин, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалтын ач холбогдол, шар усны үерийн дараах авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвүүдээр танхимын сургалт зохион байгууллаа.

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА…

Этүгэн их сургуулийн ректор, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, Анагаах ухааны доктор (Ph.D), профессор Б.Батсэрээдэнэ Хан-Уул эрүүл мэндийн төвд зочилж хамтран ажиллахаар боллоо. Уг хамтын ажиллагааны хүрээнд төгсөлтийн өмнөх болон дараах сургалт, хөтөч ажилтан болон эрэмбэлэн ангилах үйл ажиллагааг зохицуулах замаар оюутан дадлагажуулж нарийн мэргэжлийн эмч, багш нараар сургалт зохион байгуулах сургалтын бааз эмнэлэг Цааш…