Эрүүл мэндийн төвийн Эрчимт эмчилгээний эмч Г.Лхагвасүрэн, Их эмч А.Бумбаяр, Дурангийн эмч А.Энхмандах, Сувилагч Ж.Мөнхжаргал нар гиповолемийн шоконд орж, зүрх зогссон өвчтөнд амилуулах тусламжийг цаг алдалгүй үзүүлж, хоол боловсруулах замаас алдсан их хэмжээний цусыг дурангийн аргаар оношлон, эмийн эмчилгээ хавсран цусыг тогтоож, биеийн байдлыг тогтворжуулсан байна.#ЭМЧДЭЭ_ТАЛАРХЪЯ
Мэдээ мэдээлэл
ЦАГ ТОВЛОХ ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖУУД…
Хан-Уул эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмчид цаг товлох үйлчилгээг иргэн ТА E-Molgolia порталаар нэвтэрч захиалах боломжтой.Мөн Нэгдсэн цаг захиалгын 18000119, Үндэсний лавлах 19001109, Эрүүл мэндийн төвийн цахим бүртгэл 11341003, Эко киоск төхөөрөмж, E-Mongolia системүүдээс өөрийн сонголтоор цагаа товлож болно.
СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР-2024
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 3 дугаар сарын 24-ныг “Сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг ба “ТИЙМ-БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА” уриатайгаар Хан-Уул Эрүүл мэндийн төв нь 2 дахь жилдээ өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөгөөр эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй 400 гаруй иргэдэд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөвлөмж, мэдээлэл болон амны хаалт өгсөн. Сүрьеэгийн эмчийн үзлэг Цааш…
АЖИЛТАН БҮР ХӨТӨЧ АЯН…
Уг аян нь эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд эмч, эмнэлгийн ажилтнууд нь иргэдэд зөв мэдээлэл өгч зөв чиглүүлэх, иргэдийг аюулгүй эрсдэлгүй үйлчлүүлэх нөхцөлөөр хангах чадвар олгох, үйлчилэгчтэй харилцах харьцаа хандлага, үйлчилгээний соёлыг ажилтан бүрт эзэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.