НЭГ АНГИЙХАН-НЭГ АЖЛЫН БАЙР ТӨСӨЛ…

Япон Солонгос зэрэг Азийн улс орнуудад сувилахуйн чиглэлээр суралцан төгсөж буй НЭГ СУРГУУЛИЙН-НЭГ ТӨГСӨЛТИЙН ОЮУТНУУДЫГ ХАМТАД нь ажлын байраар ханган, дадлагажуулан суралцуулах замаар сувилагчийн орон тоог нэмэгдүүлэхээс гадна тогтвор суурьшилтай ажиллаж байгаа туршлагууд нэлээдгүй байна. Энэхүү туршлагад үндэслэн Хан-Уул Эрүүл мэндийн төвийн Сувилахуйн алба “НЭГ АНГИЙХАН-НЭГ АЖЛЫН БАЙР” гэсэн төслийг хэрэгжүүлэхээр төгсөх дамжааны 3 оюутанд Цааш…

СОСОРЫН БААТАРЖАВ МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ…

Гэмтэл согог сэргээн заслын үндэсний төвийн эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга, Гар сарвуу бичил мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор. Гэмтэл согог сэргээн заслын үндэсний төв болон Хан-Уул эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвд гэмтэл, мэс заслын чиглэлээр ажиллаж байгаа тул эмч мэргэжилтнүүдийг хамтран ажиллахыг урьж байна. Энэ Цааш…

АЖИЛТАН БҮР ХӨТӨЧ АЯН…

Эрүүл мэндийн төвийн бүтэц зохион байгуулалтыг 2023 онд өөрчилж, хаяг тэмдэглэгээг шинэчилсэнтэй холбоотой иргэдийг зөв мэдээллээр хангах, зөв чиглүүлж, чирэгдэлгүй үйлчлэх нөхцөл шаардлага тавигдсан. Иймээс уг аяныг санаачилж Монгол Улсын MNS6211:2019, MNS7014:2023 стандартыг хэрэгжилтийг сайжруулах, Эрүүл мэндийн сайдын 2022 оны “Үйлчлүүлэгчдийг зөв танин тодруулах журам” А/352, 2019 оны “Эрсдэл, тохиолдлыг бүртгэх мэдээлэх, хариу арга хэмжээ Цааш…

АЖИЛТАН БҮР ХӨТӨЧ АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР…

Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн дотор харилцааны бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй, унах эрсдэлтэй зэрэг тусгайлан үйлчлэх шаардлагатай иргэд тодорхой хувийг эзэлдэг. Энэхүү үйлчлүүлэгч нарт хүрч үйлчлэх үйл ажиллагааг зохион байгуулах мэдлэг, чадвар эмч, эмнэлгийн ажилдын дунд харилцан адилгүй байна.