Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд Сорьц хадгалах өрөө болон B,C вирус илрүүлэх өрөөг шинээр гарган тохижуулалтыг хийлээ. Иргэдэд тараах материал, зөвлөмж, гарын авлага, сурталчилгааны материалыг ӨЭМТөвүүдэд хангалт хийлээ. Дүүргийн хэмжээнд 40-65 насны 37779 иргэнд урилга тарааж илрүүлэг шинжилгээнд идэвхитэй хамрагдахыг уриалж 2017 оны 6 сарын 16-ны байдлаар 502 иргэн илрүүлэг шинжилгээнд хамрагдлаа.
Элэг бүтэн монгол
Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3 талт гэрээ байгууллаа.
Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөтөлбөрийн үйл ажиллагаатай холбоотой Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, Хан-уул эрүүл мэндийн төвийн дарга, ӨЭМТөвүүдийн дарга нар гурвалсан гэрээ байгууллаа.