2016-2020 оны Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр, Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул эрүүл мэндийн төвийн даргын 2018.04.03-ны өдрийн А/30 тоот тушаалаар “Ажлын хэсэг” гарган ХУД-ын цагдаагийн 1,2 –р хэлтэс, ӨЭМТ-үүд, Хороодын нийгмийн ажилтанууд, ХУЭМТ-ийн ДОХ/БЗДХ-ын кабинетын эмч Б.Ундармаа, бага эмч Д. Мягмарсүрэн, СДЗШК-ын зөвлөгч Ц.Саруул нар хамтран ХУД-ийн 1-16 хороонд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудал, саун, массажны газруудаар бэлгийн замаар дамжих халдварын эрсдлийг үнэлэх, бэлгэвчийн хэрэглээг шалгах, ариун цэвэр эрүүл ахуйн байдалд үнэлгээ өгөх хяналт шалгалтыг 2018 оны 4 сарын 12-13 –ны өдрүүдэд хийлээ. Үүнд:
1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 зочид буудал,Зүчи, Прийс Бридж, G CLUB гурван зочид буудал, 1 дэн буудлуудад хяналт шалгалт хийхэд :
- Зүчи зочид буудал бэлгэвчий өрөөндөө байрлуулаагүй ресшпинээр дамжин авдаг, ажилчдын эрүүл мэндийн дэвтэр бүрэн, бэлгэвчний хугацаа дуусаагүй, ариун цэвэр эрүүл ахуйн хувьд сайн байлаа.
- Прийс Бридж зочид буудал бэлгэвчийн хугацаа дуусаагүй ажилчдын эрүүл мэндийн дэвтэр бүрэн бус, ариун цэвэр эрүүл ахуйн хувьд сайн байлаа.
- G CLUB клуб буудал нь ажилчдын эрүүл мэндийн дэвтэргүй шөнийн цагаар бүжигчин охид ажилладаг. 11 бүжигчин охидоос сайн дурын ХДХВ, Тэмбүүгийн шинжилгээ авч, тэмбүү гийн сорил өөрчлөлтэй гарсан 2 охиныг ийлдэс судлалын шинжилгээ авч эмчилгээнд хамруулсан.
- Наран мандал дэн буудал одоогоор үйл ажиллагаа явуулаагүй байв.
2-р хоооны нутаг дэвтгэрт байрлах 2 зочид буудал, 2 дэн буудлаар хяналт шалгалт хийлээ.
- UB CITY зочид буудал 31 өрөөтэй 3 ээлжээр ажилладаг ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, бэлгэвчийг өрөөнүүдэд байрлуулаагүй, буудалд орж байгаа хүн бүрийг бичиг баримттай нь бүртгэдэг
- Атлантис зочид буудал 15 өрөөтэй 3 ээлжээр ажилладаг, ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй , өрөөнд бэлгэвч байырлуулдаггүй, буудалд орж байгаа үйлчлүүлэгч нэг бүрийг бичиг баримттай нь бүртгэдэг. Буудлын өрөөнд мини баар ажиллуулж согтууруулах ундаа зарж байсан. Ариун цэвэр эрүү ахуйн хувьд шаардлага хангаагүй байсан.
- Анар зочид буудал үйл ажиллагаа явуулаагүй байсан.
- Хийморь зочид буудал 14 өрөөтэй. 3 ээлжээр ажилладаг. Ажилчид эрүүл мэндийн үзлэгт хмрагдаагүй. Бэлгэвч өрөөнд байршсан буудлаар үйлчлүүлж байгаа хүн нэг бүрийг бичиг баримттай нь тулгаж бүртгэдэггүй. Ариун цэвэр эрүүл ахуйн хувьд боломжийн байсан.
3-р хороонд байрлах 1 зочид буудал, 2 дэн буудлын үйл ажилагааг шалгасан.
- САЦ зочид буудал 29 өрөөтэй 3 ээлжээр ажилладаг, ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан, бэлгэвч байрлуулдаг, буудлаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчийг нэг бүрчлэн бичиг баримттай нь бүртгэдэг, ариун цэвэр эрүүл ахуйн хувьд хагалттай байсан.
- Маргад дэн буудал 1 өрөөтэй ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, өрөөнд бэлгэвч байрлуулаагүй, ариун цэвэр эрүүл ахуйн хувьд ханглтгүй байлаа.
- Элекс дэн буудал 13 өрөөтэй ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, өрөөнд бэлгэвч байршуулаагүй, буудлаар үйлчлүүлж байгаа хүнийг нэг бүрчилэн бичиг баримттай нь тулгаж бүртгэдэггүй, ариун цэвэр эрүүл ахуйн хувьд хангалтгүй байлаа.
11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 зочид буудал, 1 сауны газар, 3 массажны газраар шалгалт хийсэн.
- Зайсан лоунж зочид буудал 8 өрөөтэй 3 ээлжээр ажиладаг, ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, бэлгэвч өрөөнд байрлуулдаггүй хэрэглэж байгаа бэлгэвчний хугацаа дууссан байв. Ариун цэвэр эрүүл ахуйн хувьд боломжийн байсан. Буудлаар үйлчлүүлж байгаа хүнийг бичиг баримттай нь тулгаж үйлчилдэг.
- Оргил буудал 20 өрөөтэй 3 ээлжээр ажилладаг , ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, бэлгэвчийг байрлуулдаг боловч тусад нь мөнгөөр зардаг. Буудлаар үйчлүүлж байгаа үйлчлүүлэгчийг бичг баритар бүртгэдэг.
- COCO Beaaty Salon саун,массажны газар 2 тайланд, 1 монгол массажист ажилладаг ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй , массажны 5 өрөөтэй ариун цэвэр эрүүл ахуйн хувьд шаардлага хангасан. Цагийн хуваарь зөрчиж шөнийн цагаар ажилладаг.
- Вest массажны газар нь зөвхөн хүүхдэд иллэг массаж хийдэг, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан.
- Healing массажны газар 3 өрөөтэй 3 ажилчинтай эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй ариун цэвэр эрүүл ахуйн хувьд боломжийн.
- Оргил дэн буудал 10 өрөөтэй 3 ээлжээр ажилладаг. Өрөөнд бэлгэвч байршуулаагүй, хэрэглэж байгаа бэлгэвчний хугацаа дууссан, үйлчлүүлэгчийн бичиг баримтыг нэг бүрчлэн бүртгэдэггүй.
15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуулга зочид буудал үйл ажиллагаа явуулаагүй байсан.
12 –р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 амралтын газар 1 сувилалын газраар хяналт шалгалт хийв.
- Монголика амралтын газар 18 өрөөтэй 3 ээлжээр ажилладаг ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Өрөөнд бэлгэвч байрлуулдаггүй үйлчлүүлэгчийн бичиг баримтыг шалгадаг. Ариун цэвэр эрүүл ахуйн хувьд хангаттай.
- Сонгино амралтын газар ажилчид эрүлл мэндийн үзлэгт хамрагаадгүй хариуцсан хүн байхгүй манаач байсан.
- Энхсаран сувилал нийт 25 ажилчинтай эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй ариун цэвэр эрүүл ахуйн хувьд хангалттай.
Дүгнэлт: Харъяа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа очид буудлууд эрүүл ахуй ариун цэврийн хувьд шаардлага хангасан үйлчлүүлэгчийн бүртгэл сайн хийдэг, бэлгэвчийг өрөөнд байрлуудаг байв. Харин дэн буудлууд ариун цэвэр эрүүл ахуйн хувьд хангалтгүй, буудлаар үйлчлүүлэгчдийг бичиг баримтаар нь нэг бүрчлэн бүртгэддэггүй, зарим буудлууд бэлгэвчийг зардаг, хэрэглэж байгаа бэлгэвч нь хугацаа дууссан, Атлантис буудал буудлын өрөөндөө мини баар ажиллуулж согтууруулах ундаа зарж байсан, буудлын ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамагдаагүй зөрчлүүд илэрлээ.
Цаашид дэн буудлуудын үйл ажиллагаанд эрх бүхий байгууллагуудтай хамтран хяналт тавих эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, сургалт зохион байгуулах арга зүйн зөвлөгөө өгч ажиллах шаардлагтай байна.