ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ АЖЛЫН ӨДРҮҮДЭД ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД НЭВТЭРХИЙГ ХОРИГЛОЖ БАЙНА

Монгол Улсын засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23 өдрийн 138 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04 өдрийн А/506 тоот захирамж, Хан-Уул эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 06 дугаар сарын 27 өдрийн А/68 тоот тушааллуудыг үндэслэн Хан-Уул эрүүл мэндийн төвийн интернет гарцны удирдах төхөөрөмж болох Cisco RV042 замчлагч төхөөрөмж дээр дараах үйлдлийг тохируулсан болно.

Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний аюулгүй байдлыг хангаж цахим халдлага зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах зорилгоор Facebook, twitter, youtube, instgram, steam гэх мэт олон нийтийн сүлжээнээс, онлайн тоглоом, видео сан бүх сайтуудад ажлын өдөр 08:00 цагаас 17:00 цаг хүртэл нэвтрэх эрхийг хаасан болно.

Capture