“ЭРҮҮЛ ИРГЭН” АЯНЫ ХҮРЭЭНД

Нийслэлийн Засаг даргын “Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай А/567 дугаар захирамж, Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн № 02-16/291 тоот албан бичгийн дагуу 13 дугаар хорооны иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

Тус үзлэгт Хан-Уул Эрүүл мэндийн төвийн арьс өнгө, настан, хүүхэд, хавдар, эмэгтэйчүүд, дотор, ЭХО, дүрс оношлогооны кабинетийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж нийт 162 иргэн хамрагдаж, эрүүл мэндийн зөвлөгөө авсан.

Үзлэгийн үеэр настны кабинет, хавдрын кабинетийн эмч нар хэвтрийн өндөр настнуудын гэрээр очиж үзлэг хийн, зөвлөгөө өгсөн бөгөөд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг “Цахим телевиз” ирж нэвтрүүлэг бэлтгэн сурталчилсан юм.