Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.4 дэх заалт, Хан-Уул эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 04 сарын 23-ны өдрийн А/46 тоот “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье” болзолт уралдаан зохион байгуулах тухай тушаалыг үндэслэн MNS5376:2017 жор бичилтийн стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр томоохон арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа юм. Эм зүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор ‘’Шилдэг жор бичигч эмч’’ шалгаруулах уралдааныг тасаг нэгжүүдийн эмч нарын дунд Чанарын албанаас зохион байгууллаа.
Шилдэг жор бичигч эмчээр:
- 1-р байр Яармаг салбар Б.Янжинцэцэг
- 2-р байр Яармаг салбар Б.Отгонхүү
- 3-р байр Төв салбар Ц.Цэцэгмаа шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр урамшуулав.