Хан-Уул эрүүл мэндийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ХУД-ийн Засаг даргын тамгын газартай хамтран “Нийслэлийн эрүүл мэндийн газрын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал-2018” арга хэмжээг Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа. Нийслэлийн эрүүл мэндийн газар нь харьяа эрүүл мэндийн байгууллагаас шалгарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэлэлцэх зорилгоор эрдэм шинжилгээний онол практикийн хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм. Энэ удаагийн хурал нь НЭМГ-ын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлог боллоо.
Тус арга хэмжээг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нээн Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод “Эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын санхүүжилтийг нэмэгдүүлэх, салбарын инноваци, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, судалгааны ажлын үр дүнг практикт өргөнөөр нэвтрүүлэх” гэж тусгасан байдаг. Энэхүү хуулийн хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн бодлого, түүний төлөвлөлт хэрэгжилтийг шинжлэх ухааны үндэслэл, зөвлөмжөөр хангах зорилгоор эрдэм шинжилгээ болон судалгааны ажлуудыг дэмжин ажиллаж байгаа талаар мэдэгдсэн.
Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд болон нас баралт өндөр байгаа өвчин эмгэгийг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж, нотолгоонд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилтын дагуу харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаач нарын чадамжийг сайжруулж, дэмжих ажлын хүрээнд шилдэг илтгэл болон ханын илтгэлийг шалгарууллаа.
ШИЛДЭГ ИЛТГЭЛ:
Нэгдүгээр байр: Хан-Уул эрүүл мэндийн төвийн лабораторийн эрхлэгч Ё.Бумдарь “M2BPGi өвөрмөц уургийг цусны ийлдсэнд тодорхойлсон судалгаа” илтгэл.
Хоёрдугаар байр: Нийслэлийн Өргөө амаржих газрын Бодлого төлөвлөлт хариуцсан дарга Д.Наранцацралт “Кесар мэс заслын дараах үхжлийн шалтгаан ба антибиотик мэдрэг чанарыг тодорхойлсон үр дүн” илтгэл.
Гуравдугаар байр: Нийслэлийн Хүрээ амаржих газрын нярайн их эмч Г.Аюуш “Хүрээ амаржих газарт хийгдсэн сурфактант эмчилгээний үр дүнг тооцсон нь” илтгэл.
Шүүгчдийн нэрэмжит шагнал: Баянгол дүүргийн “Учрахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Э.Долгорсүрэн “Билискейн аппликкейшн ашиглаж нярайн шарлалтыг хэмжсэн дүн” илтгэл.
ХАНЫН ИЛТГЭЛ:
Нэгдүгээр байр: Нийслэлийн түргэн тусламжийн төв – Л.Тамир “НТТТ-ийн Баянзүрх дүүргийн хүүхдийн дуудлагын хуудсанд хийсэн тархалт, давтамж, эрсдэлт хүчин зүйлийн судалгаа” илтгэл.
Хоёрдугаар байр: Баянзүрх эмнэлгийн ерөнхий эмч Л.Баярцэцэг “Баянзүрх эмнэлгийн 2014, 2015, 2016 оны хоног болоогүй нас барсан тохиолдолд амилуулах суурь болон лавшруулсан тусламж үзүүлсэн байдлын судалгаа” илтгэл.