Эмнэлгийн бүрэн тоноглол бүхий автомашинуудыг нийслэлийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг Хан-Уул эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хүрээ болон Амгалан амаржих газар, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв, Наркологийн эмнэлэг, Хонхор тосгоны эрүүл мэндийн төв, Налайх, Багахангай, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нар хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ Сүхбаатарын талбайд боллоо.
Эдгээр автомашин нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тухайн эрүүл мэндийн байгууллагад ашиглалтын хугацаа дууссан, түүнчлэн нэмэлтээр шаардлагатай байгаа автомашины хэрэгцээ, шаардлагыг хангасан томоохон хөрөнгө оруулалт болов.