2015 оны Эрүүл Мэндийн Сайдын 351 тоот тушаалын дагуу 2016 оны 7-р сард Хан-Уул эрүүл мэндийн төвийн хөнгөвчлөх эмчилгээ 4 ортойгоор байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн. 2017 оны 5-р сарын 10-д Нийслэлийн хэмжээнд анх удаа 6-н ор, хими эмчилгээний 5-н ортой хавдар судлаач эмч 2, хавдрын хөнгөвчлөх хими эмчилгээний сувилагч 1, эм найруулагч 1, хавдар бүртгэгч 1 гэсэн бүрэлдэхүүнтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.