Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо. Энэ удаагийн хурлаар дамжуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн талаарх мэдээллийг хүргэж, “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье” аяны хүрээнд зохион байгуулсан ажлын дүнг танилцууллаа.
Тус болзолт уралдаан Нийслэлийн эрүүл мэндийн албаны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог бөгөөд төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан асуудлуудын хүрээнд оновчтой санал санаачлага гарган ажиллаж шилдгээр шалгарсан дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв, нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудад шагнал гардуулав.
Шуурхай хурлын төгсгөлд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар амьсгалын замын цочмог халдвар болон Томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид анхаарч ажиллахыг харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад даалгав.