ХҮҮХДИЙН КАБИНЕТИЙН ҮЗЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Томуу, томуу төст өвчний цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төв, салбар амбулатори, Өрхийн эрүүл мэндийн төвийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо.

Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай Эрүүл мэндийн төвийн  даргын 2019.01.09-ны өдрийн А/04 тоот тушаалыг гарган ӨЭМТ-үүдийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ажлын өдрүүдэд 17.30-19.00, Бямба гаригт 10.00-16.00 цагийн хооронд, Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08.00-22.00, Бямба, ням гаригт 10.00-16.00 цаг хүртэл уртасгасан цагаар тус тус ажиллана.

Хан-Уул дүүргийн 4-8 дугаар хорооны насанд хүрэгчдийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх тасагт хэвтүүлэн эмчилж, тусламж үйлчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй зохион байгуулан ажиллаж байна.

2019 huuhed