“Пипл Ин Нийд” ОУБ-аас Улаанбаатар хот болон Архангай аймагт агаарын бохирдлын мэдээлэл, үйл ажиллагааны талаарх ил тод байдал болон хариуцлагыг нэмэгдүүлж, мэдээллийн хүртээмжтэй системийг бий болгох “Амьсгалах эрх” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Тус төслийн хүрээнд орчны гадна, дотор агаарын чанарыг хэмжигч AirVisual Pro төхөөрөмжийг Хан-Уул эрүүл мэндийн төвд суурлууллаа.
Уг төхөөрөмжийн тусламжтайгаар агаарын бохирдлын хэмжээг яг ямар хэмжээнд байгааг тодорхойлон судалгаа хийж, мэдээллийн санг бий болгон, зохих төвшинд мэдээлэл өгөх юм.