Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үнэ цэнэ, ёс зүйн талаар эмч, ажилчдад цогц ойлголт өгөх зорилгоор "Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үнэ цэнэ, ёс зүйд суурилсан үйлчилгээ, харилцаа хандлага" сэдвээр АУШУИСургуулийн багш, АУхааны доктор, ЭМЯ-ны ёс зүйн хяналтын хорооны орлогч дарга Д.Баярмаа лекц уншлаа.
Мөн эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүй мэдлэгийг дээшлүүлэх, гарах эрсдлээс эмнэлэгийн мэргэжилтэн хэрхэн өөрийгөө хамгаалах талаар сургалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Удирдлага, төлөвлөлтийн албаны дарга, Нийслэлийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дарга н.Одгэрэл сургалт хийлээ.
Тус сургалтанд Хан-Уул эрүүл мэндийн төвийн 160 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд идэвхитэй оролцлоо.