ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ҮР ДҮНГ ТАЙЛАГНАХ ХУРАЛ БОЛЛОО

2017-2018 онуудад зохион байгуулсан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх” болзолт уралдааны үр дүнг тайлагнах үзүүлэх сургууль 2019.03.07 ны өдөр 10.00-12.00 цагийн хооронд Цагдаагийн II хэлтсийн хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Хошой тэргүүн байрын шагналт Манал-Үйлс ӨЭМТ-ийн хамт олонтой хамтран зохион байгуулсан үзүүлэх сургуульд ХУДЗДТГ-ын Цэргийн штаб, ЭМТ, ӨЭМТ-үүд, Цэргийн төв эмнэлгийн төлөөлөл, 5-р хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан нар оролцов. ЭМТ-ийн статистикч их эмч болон эхний 3 байранд шалгарсан ӨЭМТ-ийн дарга, Нийгмийн ажилтнууд хийсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар илтгэлүүд тавьж , туршлага солилцон, санал бодлоо хуваалцлаа.53543333_2171350236235273_4670647295107137536_o 53514159_2171350516235245_2291673504082296832_o 53781854_2171350442901919_8542618053991464960_o 53762042_2171350556235241_2306386412770951168_o