Ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст нойр хоолоо умартан зүтгэдэг энхийн манааны дайчид болох эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт эмч эмнэлгийн ажилтнуудад Олон Улсын Эмч нарын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилтын дээдийг хүсье!
Сэтгэлтэй, нотолгоотой, мэдлэгтэй, ур чадвартай ажиллан дүүргийнхээ ард иргэдийн талархлыг хүлээсэн, хүн амын эрүүл мэнд сайжирсан эрүүл мэндийн төв байхын төлөө ажиллаж байдаг эмч нартаа гүн талархал илэрхийлье.
Энэ байгууллагад ажиллаж байсан, одоо ажиллаж буй Эрхэм эмч нартаа дахин баярын мэнд хүргэж ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, хүн ард нь эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
ХҮНДЭТГЭСЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА Э.БОДЬЦЭЦЭГ