Хан-Уул эрүүл мэндийн төвийн Сувилахуйн албанаас "Олон Улсын сувилагч нарын өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулж буй арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.
Уг арга хэмжээ нь Дэлхий дахинд "Дэнлүү барьсан эмэгтэй, хүн төрөлхтөнд хайрыг илгээсэн тэнгэр элч" хэмээн нэрээр алдаршсан орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренсе Найтингелийн төрсөн өдрийг тохиолдуулан тэмдэглэн иржээ.
Сувилагч нарын баярын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг баярын үг хэлж, сувилагч нарыг шагнаж урамшууллаа.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын Тэргүүний ажилтан цол тэмдгээр
- Д.Торноо- Физик эмчилгээний сувилагч
- С.Нямдаваа – туслах сувилагч
- Б.Нямхүү- ээлжийн сувилагч
Монголын залуучуудын холбоо Тэргүүний залуу цол тэмдгээр
- Г.Оюун-Эрдэнэ – сэтгэцийн сувилагч
- А.Батхишиг- эрчимт эмчилгээний сувилагч
- С.Одбаяр – лаборант
ХУД-ийн засаг даргын Өргөмжлөл
- Д.Мөнхцэцэг – дархлаажуулалт сувилагч
- Л.Энхмандах – гемодиализын сувилагч
- Д.Пүрэвсүрэн – хавдар бүртгэгч
- Б.Эрдэнэцэцэг- Чих хамар хоолой
Сувилахуйн нийгэмлэгийн шагнал
Алтан гарт сувилагч
- Ж.Долгормаа-шүдний сувилагч
Хүндэт жуух
- Л.Уранцэцэг-Шүдний сувилагч