Нийслэлийн засаг даргын “Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай А/320 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн иргэдийн дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийхээр болсны дагуу Хан-Уул дүүргийн 16-н хорооны ӨЭМТ-д дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүд зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарийн үзлэг, оношлогоо хуваарийн дагуу хийгдэж эхэллээ.
Мөн иргэдийн дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг идэвхжүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг нь сайжруулах, амьдралын зөв дадал хэвшил суулгах, Эрүүл иргэн аяны Хан-Уул дүүрэг дэх албан ёсны нээлтийг ХУЭМТ-ийн яармаг амбулаторит зохион байгууллав.
Тус арга хэмжээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, Хан-Уул дүүргийн нийгмийн бодлого, хөгжлийн хэлтсийн дарга Н.Мэндбаяр, ХУЭМТ-ийн НЭМО дарга Б.Лувсанням, ХУД-ийн ӨЭМТ-ийн дарга нар хүрэлцэн ирсэн. Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн 200 гаруй иргэд хүрэлцэн ирж оролцсон байна. Үйл ажиллагааны үеэр ХУД-ийн ӨЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд иргэдийн даралт, өндөр жинг үзэн тодорхойлж эрүүл мэндийн мэдээлэл сургалт сурталчилгааны материал тараасан.