“ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ

Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын баг Хан-Уул дүүрэгт байрлан Хан-Уул дүүргийн эрсдэлт бүлгийн хүн амын дундаас хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг хийж, хавдрын чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, эмнэлгийн эмч, мэргэжилтэнд сургалт зохион байгуулсан.

Сургалтаар Хорт хавдрын өвчлөл, нас баралтын өнөөгийн байдал, Ходоодны хорт хавдрын шалтгаан, эрсдэлт хүчин зүйл, оношлогоо, эмчилгээ, Умайн хүзүүний хавдар эрт илрүүлэгт урьдчилан сэргийлэлт, оношлогоо эмчилгээ, Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээтэй уялдуулах нь, Толгой хүзүүний байрлалын хавдар, шалтгаан, эрсдэлт хүчин зүйл, оношлогоо эмчилгээ гэсэн сэдвийн хүрээн Хан-Уул эрүүл мэндийн төвийн 75 эмч, мэргэжилтэнд сургалтанд оролцсон.

Уг сургалтад оролцсоноор Хан-Уул эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар хавдрын эсрэг орчин үеийн эмчилгээний арга, оношилгоо болон өвчний тархалтын талаар мэдээлэлтэй болсон.

60956655_2291860457808728_400654512378871808_n

60700453_443275396250878_2980171257145720832_n

60717468_306299903628996_7576877825509031936_n