ХЭВТРИЙН ӨВЧТӨНД ГЭРЭЭР ҮЗҮҮЛЭХ АСАРГАА СУВИЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО” аяны хүрээнд хэвтрийн өвчтөний асран хамгаалагчдад гэрээр үзүүлэх асаргаа сувилгаа сэдэвт гардан сургалтыг зохион явууллаа.

Хэвтэн эмчлүүлэх болон сэргээн засахын сувилахуйн багууд хэвтрийн өвчтөний асаргаа сувилгааны үндсэн зарчмууд, сул ор засах, амны хөндий угаах, бүх биеийн угаалга болон байнгын катетрын арчилгаа, хөтөвчийг гэрийн нөхцөлд халдваргүйжүүлэх аргуудыг гардан хийж үзүүллээ. Мөн холголт цооролтоос сэргийлэх арга замууд, байрлал солих, бие даан хувцаслах, өөр өөрийгөө асран хамгаалах дадал олгох дадлага хийлээ.

Уг сургалт анх удаа зохион байгуулагдаж байгаа нь онцлог бөгөөд энэ чиглэлийн сургалтын хэрэгцээ их байдаг, мөн хэвтрийн өвчтөний сэтгэлзүйн онцлогийн талаархи мэдээлэл, бүх үйлдлийг гардан хийж үзүүлснээрээ иргэдэд шинэлэг байсан.

Сургалтад хамрагдсан 31-н асран хамгаалагчид асаргааны бүрдэл / памперс, цооролтын үед хэрэглэх тос, гарын алчуур/ бэлэглэлээ. Бидний ажлыг дэмжин Гедион, Монос эмийн сан хамтран ажилласан юм.

61505521_297338661152291_5590917636834721792_o 61533215_297338997818924_872505774205566976_n 61333964_297338811152276_5137439695344500736_n 61299783_297339064485584_7766147821538902016_n 61198362_297338907818933_7141329980910206976_n 61099447_297338727818951_1429423239901216768_o