Эрүүл мэндийн төв болон өрхийн эмч нарын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, эмнэлзүйн судалгааны арга барил эзэмшүүлэх, нотолгоонд тулгуурласан эмнэлзүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх, эх хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдсан асуудлыг тодорхойлж сайжруулахад чиглэсэн "Эрдэм шинжилгээний хурал 2019"-ыг зохион байгууллаа.
Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах жилийн ажлын хүрээнд зохион байгууллагдсан эрдэм шинжилгээний хуралд 12 бүтээл оролцсоноос шүүгчид дараах 3 бүтээлийг шалгаруулсан.
Үүнд:
- I байр “Нярайн эмгэг шарлалтанд хийсэн судалгаа" сэдвээр О. Баасанбаяр ХУД 16 хороо “Энхбуянт-Манал” ӨЭМТ;
- II байр “Тусламж үйлчилгээний чанарын хяналт үнэлгээний үр дүнд хийсэн судалгаа" сэдвээр Ч.Цэнд-Аюуш “Манал-Үйлс” ӨЭМТ-ийн дарга;
- III байр "Жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолдох шээсний замын халдварын тархалтын байдал" сэдвээр Ц.Октябрь ХУЭМТ Гемодиализын их эмч тус тус байр эзэллээ.