Хепатитийн эсрэг дэлхийн өдрийг хан-уул дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулья” уриан дор тэмдэглэлээ. Дэлхийн хепатитийн эсрэг өдрийг жил бүрийн 07 дугаар сарын 27-нд ДЭМБ-ын гишүүн орнууд уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулья” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр нийслэлийн хэмжээнд Д.Сүхбаатарын төв талбайд Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хамтран өдөрлөг зохион байгуулж байна.
Энэхүү өдөрлөгт ХСҮТ, ХӨСҮТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ болох нийслэлийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, Мөнгөн гүүр эмнэлэг, Монос групп, Оном сан, “Монгол эм импекс” концерн зэрэг эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд үзлэг оношилгоо хийж, хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд Эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг хамруулан зөвлөгөө өгч, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийлээ.