Хан-Уул эрүүл мэндийн төвөөс тус өдөрлөгт зүрх судасны кабинет, дотоод шүүрэл судлалын кабинет, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн нар “Артерийн даралт ихсэх өвчин”, “Чихрийн шинжин өвчин”-ий үзлэг оношлогоог хийж ажилласан. Мөн биеийн жин үзэж, эрүүл зөв хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөний талаар сургалт сурталчилгаа явуулсан.
Урьдчилан сэргийлэх үзлэгээр нийт 217 хүн үзэж, эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн. Үүнээс зүрх судасны эмчийн үзлэг 126, дотоод шүүрлийн их эмчийн үзлэгээр 91 хүнд үзлэг хийсэн. Үзлэгээр 2 хүний чихрийн шинжинг илрүүлсэн. Чихрийн шинжингийн урьдал байдалтай 5 хүнийг мөн илрүүлэн нарийн мэргэжлийн зөвлөгөө өгөв.
Эрүүл мэндийн сургалт сурталчилгаанд нийт 1000 гаруй иргэнийг хамруулан, эрүүл хооллолтын тухай 300ш брошур, идэвхтэй дасгал хөдөлгөөний 450ш брошур, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх 300ш брошур, БЗДХ-с урьдчилан сэргийлэх тухай 150ш брошуруудыг тус тус иргэдэд тараан эрүүл мэндийн мэдээлэл өгч ажилласан байна.