Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/290 дугаар захирамжийн дагуу 09 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн 16 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд, хороодтой хамтран “Би эко дүүргийн эрүүл иргэн” өдөрлөг, урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа.
Өдөрлөгт дүүргийн харъяа Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, Боловсролын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж иргэдэд сургалт зөвлөгөө өгсөн.
Тус урьдчилан сэргийлэх үзлэгээр захын судсанд сахар илрүүлэх шинжилгээ, элэгний В,С вирусын шинжилгээ, Хөх умайн хүзүүний хавдар илрүүлэх шинжилгээ, БЗДХ/ДОХ тэмбүүгийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, шээсний шинжилгээ, артерийн даралт үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, хелико бактерын шинжилгээ хийсэн.
Мөн чих хамар хоолой, хүүхэд, эмэгтэйчүүд, нүд, мэдрэл, зүрх судас, дотоод шүүрэл, мэс засал, дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж зөвлөгөө өгсөн.
Үзлэгт нийт 1704 иргэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдлаа.
Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан иргэдээс уулзалт, ярилцлага хийж, 120 иргэнээс сэтгэл ханамжийн судлагаа авч нэгтгэсэн.
• Эрүүл зөв хооллолт
• Идэвхтэй дасгал хөдөлгөөн
• Яаралтай тусламж хэрэгтэй үед авах анхан шатны тусламж
• Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гэсэн 4 сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 1150 иргэнийг хамруулж, 1500 иргэдэд сурталчилгааны материал тараасан байна.