ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ
Хан-Уул эрүүл мэндийн төв шинэ ажилтны чиглүүлэх сургалтыг анх удаа зохион байгууллаа. Чиглүүлэх, сургах үйл явц нь тухайн байгууллагад шинээр орсон мөн ажлын гараагаа шинээр эхэлж буй ажилтанд байгууллага, хамт олон, хийх гэж буй ажилтай нь танилцуулах үйл явц юм.
• Шинэ ажилтанд сайхан сэтгэгдэл төрүүлэх
• Хамт олны хоорондын харилцааг бэхжүүлэх
• Үйлчлүүлэгч иргэнтэй зөв боловсон харилцаа үүсгэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн байдаг.
Уг сургалтад байгууллагын удирдлагууд, эмнэлгийн ёс зүйн хороо, чанар, сувилахуй, халдвар сэргийлэл хяналтын албаны эмч, мэргэжилтнүүд оролцож хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, халдвар хамгаалал, эмч, сувилагчийн эрх үүрэг, үйлчлүүлэгчийн харилцаа зэрэг тулгамдсан асуудлуудаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.