ҮЛ ЗОХИЛДОХ ИДЭЭ УНДАА:
Идээ ундаа нь бие махбодийг шим тэжээл болох боловч буруу хэрэглэснээр өвчин бүхний нөхцөл болдог. Идээнд хор холиогүй боловч мөн чанар нь харилцан үл зохилдож найруулсан хортой адил болдог. Үүнд:
Адууны махыг ГААТАЙ хамт идэж үл болно.
Чанасан махны уурыг гаргалгүй БИТҮҮ тавьж болохгүй.
Загасны махыг СҮҮтэй хамт идэж үл болно.
Сүүг ЖИМСтэй хамт идэж үл болно.
Шар тос идээд хүйтэн УС ууж үл болно.
Гахайн махыг үхрийн махтай хамт идэж үл болно.
Хонины элэгийг ЧИНЖҮҮтэй хамт идэж үл болно.
Хонины махыг загасны мах болон ТАРАГтай хамт идэж үл болно.