Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/88 дугаар захирамжийн хүрээнд Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулж, сургах, дадлагажуулах зорилгоор нийслэлийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.
Үүнтэй холбогдуулж өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан дүүргийн 04 дүгээр хорооны “Морин тойруулга”-ын талбайд нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн яармаг салбар амбулатори, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хамтарч Гамшгийн үеийн эрүүл мэндийн албаны бэлэн байдлыг хангах бэлтгэл ажиллаа бүрэн хангалттай бэлтгээд байна.