Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр 2019 оны 03 сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран “Халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх” сургалтыг Хан-Уул эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтэн, ӨЭМТ-ийн дарга, эмч, вакцинатор, ахлах сувилагч, нийгмийн ажилтан нарт зохион байгууллаа.
Сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга Б.Лувсанням нээж, хөтөлбөрийн дагуу ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны мэргэжилтэн Д.Гэрэлмаа, НЭМГ-ын дархлаажуулалт тарилгатай халдварт өвчин тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.Энхцэцэг, ХУЭМТ-ийн ХЕЗохицуулагч Т.Энхээ, тархвар судлагч Н.Ганчимэг, вакцинатор Д.Мөнхцэцэг нар хичээлийг зааж явуулсан. Хан-Уул эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт 87 эмч мэргэжилтнүүд хамрагдав.