ТОМУУГИЙН САЙН ДУРЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Хан-Уул эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет 414 тоотод 08:30 – 14:00 цагт хийж байна.

Хамралт:
• Хан-Уул дүүргийн иргэн

Ажлын цаг: Даваа-Баасан гаригуудад 8.30-14.00 цаг
Үнэ: 15.000 төгрөг

ЖИЧ: Сүүлийн 1 сарын дотор ямар нэгэн вакцин хийлгээгүй байх. Элэгний В вирусын вакцинтай нэг дор хийлгэх боломжтой.
Дашрамд дуулгахад, вакцин хийлгэсний дараа хэсэг газар улайх, хавдах, өвдөх болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно. Харин ховор болон маш ховор тохиолдох урвал, хүндрэл илэрсэн тохиолдолд эмчид хандахыг зөвлөж байна.